химийн лабораторит ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм

1. Химийн лаборатрид бага хэмжээний бодистой ажиллах нь аюулгүй ажиллагааг хангах гол үндэс болдог .
2. Хуруу шил эсвэл колбонд бодис халааахдаа өөрөө рүүгээ болон хамт ажиллаж байгаа нөхдийн өөдөөс харуулж болохгүй .
3. Спиртийн дэнтэй ажиллахдаа нэг дэнгээс нөгөө дэнг дамжуулан асааж болохгүй бөгөөд дэнг үлээхгүйгээр таглаж унтраана .
4. Химийн бодисыг үнэрлэхдээ савтай бодисыг зүүн гараараа хөндийхөн бариад баруун гараараа өөр үрүүгээ зөөлөн сэвнэ . Хүхэртустөрөгч ,ихлор , бром зэрэгт хордсон хүнийг цэвэр агаарт гаргах хэрэгтэй .
5. Мөнгөнусны уур маш их хортой учраас асгарсан мөнгөнусыг маш сайн соруулж цэвэрлэнэ . мөнгөнус асгарсан тохиолдолд багш болон холбогдох бусад хүмүүст заавал мэдэгдэх хэрэгтэй .
6. Устөрөгч , бензин , эфир зэрэг шатамхай бодисуудыг ил галаас хол байлгадаг . Лабораторид ажиллаж буй оютан бүр галын аюулын үед хэрэглэх ус , элс бүтээлэг , галын хор хаана байгааг мэддэг , тэдгээрийг хэрэглэж чаддаг байх . Анхааралтай , нягт нямбай ажилласнаар гараа шилэнд зүсэх , халуун зүйлс , өтгөн хүчил , шүлтэнд түлэгдэх аюулаас сэргийлж чадна .
· Нүүр эсвэл гар дээр өтгөн хүчил хүрсэн бол их хэмжээний усаар угааж , дараа нь хужирын 5% -ийн уусмал эсвэл сулруулсан аммиакийн усаар булхана .
· Хэрэв өтгөн шүлт арьсанд хүрсэн бол мөн нэг адил их хэмжээний усаар угааж , цуугийн хүчлийн шингэрүүлсэн уусмалаар булхана .
· Халуун юманд хүрч түлэгдвэл тухайн хэсгийг марганц –калийн перманганатын 2%-ийн уусмал , эсвэл таннины 3% -ийн уусмалаар норгосон самбай даавуугаар жин тавина .
· Шилэнд гараа зүсвэл юуны өмнө шилний жижиг хэлтэрхийг түүж авна .Дараа нь цусыг марганц-перманганатын 2% -ийн уусмал , эсвэл спиртээр угааж , иодын уусмал түрхэж бооно .
Анхааруулга
Лабораторийн хичээл орох үедээ хэрэглэсэн багаж , хэрэгсэл , химийн шил сав , бодис урвалжийг өөрийнх байх ёстой байранд нь заавал байрлуулахын зэрэгцээлабораторийн тоног төхөөрөмж , багаж хэрэгсэл , шил савтай болгоомжгүй харьцсанаас тоног төхөөрөмж , багаж хэрэгсэл эвдэх болон шил сав хагалахзэргээр хохирол учруулбал тухайн хүн материалын үнийн дүнг хоёр дахин нугалж юмуу биетээр нь төлж хохиролыг барбгдуулах болно гэдгийг хатуу анхааруулж байна .
УТС-ийн Байгалийн ухааны тэнхим
Химийн лабораторид ажиллаж байгаа оюутны мөрдөх нийтлэг дүрэм
1. Лабораторийн ажлын өмнө тухайн ажилтай холбоотой онолын бэлтгэлийг урьдчилсан хийсэн байхын зэрэгцээ ажлын зааврыг анхааралтай уншиж , тухайн ажлыг гүйцэтгэх аргачлалыг бүрэн ойлгосны дараа туршилтыг хүн бүр юмуу шаардлагатай гэж үзвэл багшийн заавраар 3-5 хүнтэй багаар ажиллана .
2. Багшаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд туршилтыг эхлүүлж ажлыг гүйцэтгэх явцдаа туршилт явуулах дараалал сонгон авсан бодис урвалжийг дураар сольж өөрчлөхгүй байх нь ажлын явц , гүйцэтгэл үр дүнтэй болох эсэхэд нөлөөлнө .
3. Бодис урвалжийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж болохгүй . Туршлагад хэрэглээгүй буюу илүүдлээр авсан аливаа бодисыг буцааж эх бодистой шил сав уруу хийж болохгүй бөгөөд хичээлийн туслах ажилтанд өгөх ёстой .
4. Лабораторийн ширээн дээр цүнх , ном хавтас зэрэг тухайн хичээлд холбогдолгүй эд зүйлсийг тавьж огт болохгүй .
5. Нийтлэг хэрэглээний бодис урвалж , багаж зэргийг өөрийн ажлын байр уруу зөөхийг хориглоно . Бодис урвалжийг хэрэглэж дууссаны дараа тухай бүр байранд нь буцааж тавина .
6. Өтгөн , хүчил , шүлт хромын холимог зэргийг бохир усны хоолой уруу асгаж болохгүй . Тэдгээрийг тусгай саванд хийж , харин цаас болон хуурай , хатуу хаягдлыг зориулалтын хаягдлын саванд хийнэ .
7. Хортой , хөнөөлтэй , дэгдэмхий , ууршимтгай бодистой ажиллах бүх туршлагыг татах шүүгээнд явуулна . Тухайлбал : Галогенууд (Hallogen –F2 ,CI,Br2…….)болон тэдгээрийг агуулсан нэгдлүүд , азотын нэгдлүүд (азотын оксидуудN2O ,NO ,N2O,N2O5…….) их концентрацитай хүчлүүд (H2SO,HNO3, HCI ,….) хүхэрт хийнүүд гэх мэт .
8. Бодис урвалжны шил савны таг болон уусмал тасалж авсан пипеткүүдийг хооронд нь сольж хольж болохгүй .
9. Хуурай бодисуудыг эвэр , шаазан , шил болон төмөр хутгуураар авч дараа нь сайтар угааж , хуурай болтол арчиж тавина .
10. Лабораторид ажиллах үед чимээ шуугиангүй /хашгирахгүй ,дуулахгүй , чангаар ярьж инээхгүй , ноцолдохгүй / ажиллана .
11. Халуун багаж сав суулгыг шууд ширээн дээр тавьж болохгүй .
12. Хийтэй ажиллах туршилтын явцад хий алдаж байгаа эсэхийг анхааралтай шалгаж , хий алдагдсан тохиолдолд багш болон лабораторийн туслах ажилтанд даруй хэлнэ .
13. Лабораторийн ажил дууссаны дараа шил савыг сайтар угааж , ажлын байрыг цэгцлээд хий , усыг хааж цахилгааныг салгаж , хэвийн байдалд оруулна .
14. Лабораторийн ажлын явцад ажиглалтаа байнга бичиж тэмдэглэж авах бөгөөд лабораторийн бүртгэлийг дараах маягаар хөтөлсөн байх .
· Он ,сар , өдөр
· Лабораторийн ажлын нэр , дугаар
· Туршилтын нэр дугаар
· Ажиглалт , урвалын тэгшитгэл , багажийн бүдүүвч зураг , тооцоо , хүснэгт график
· Дүгнэлт
4.Шатдаг бодисыг спиртэн дэн ба цахилгаанаар ажилладаг багаж хэрэгсэл , татах шүүгээ , исэлдүүлэгчидтэй /хлор , нитрат , азотын хүчил , бром , устөрөгчийн хэт исэл марганц гэх мэт / ойр хадгалахыг хориглоно .
5. Шатамхай шингэнийг спиртэн дэн , ил утастай халаагуур дээр буюу тэдгээрийн ойролцоо нэрэхийг хориглоно . Харин далд утастай халаагуур дээр нэрэх ба нэрэхдээ 150 мл –ээс хэтрүүлж болохгүй .
6. Онцын шаардлагагүй бол 1 л-ээс илүү шатамхай шингэнийг халаах , нэрэх ажиллагааг хамтатган гүйцэтгэхийг хориглоно . Шаардлагатай тохиолдолд лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэйгээр хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг ажлыггүйцэтгэнэ .
7. Шатамхай шингэнийг бохирын хоолойд асгахыг хориглоно . Хэрэглэсэн шатамхай шингэнийг тусгай битүүмжилсэн саванд хурааж , ажлын дараа шүүж цэвэрлэх буюу устгахад зориулсан газарт аваачин устгал хийнэ .
8. Лабораторийн ширээн дээр шатамхай шингэн асгавал тэр дор нь халаагуур болон цахилгаанаар ажилладаг багажуудыг салгах ба асгарсан шингэн дээр элс асган сайтар холиод , модон хутгуураар хаман авч , уг газрыг сайн угааж цэвэрлэнэ .
9. Гал авалцвал дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай . Үүнд :
А. Тасалгааг агааржуулах бүх нөхцлийг хаах
Б. Халаах бүх багаж хэрэгсэлийг салгах
В. Лабораторид байгаа галын аюултай тэсрэх , дэлбэрлэх бодисыг гаргах
Г. Гал гарсан газрыг асбестаар хучих
Д. Гал унтраагч сайн хорыг сонгон авч , богино хугацаанд унтраах хэрэгтэй
Е. Гал ихсэх хандлагатай бол гал команд дуудна
Ё . Хялбар шатдаг уусмалуудын шатах хэмийг лабораторийн ажилтанууд мэддэг байх ёстой .
10. Шатамхай бодистой ажиллах үед татах шүүгээг ажиллуулахгүй байх тамхи татахыг хориглоно .
Химийн бодисыг хадгалах тухай
1. Химийн бодисыг хадгалж , хамгаалах үедээ тэдгээр бодис хоорондоо үйлчлэн нөлөөлж гал гарах , тэсэрч дэлбэрэх , хорт утаа , тоос үүсгэх , бие биеэ бохирдуулахгүй байх зэрэг зохисгүй явдал гаргуулахгүй байхад анхаарах нь чухал . Үүний тулд юуны өмнө нэг дор , хамтад нь байлгаж болдоггүй бодисуудыг сайн судалж тусад нь хадгал .
2. Тэсрэмтгий бодис / аматол , аммонол , дарь динамит , детонатор , пикриний хүчил , титрил , тринитротолуол зэрэг / -ийг галын аюултай бусад бүх бүлгийн бодисуудтай хамт хадгалж болохгүй бөгөөд гал авалцдаг бодисууд шүлтийн ба газрын шүлтийн металлуд / кали , натри , кальци зэрэг / , мөн пирофорын металл / хөнгөнцагааны тоос , цайрын тоос зэрэг /кальцийн карбид , хэт ислүүд , цагаан фосфор , шар фосфор , фосфорт натри зэргийг галын аюултай бусад бүлгийн бодисуудтай хамт хадгалж болохгүй . Хялбархан гал авалцдаг бодист ацетон , бензин , бензол , спиртүүд , толуол , эфир зэрэг шингэн , нафталин , улаан фосфор , целлойд зэрэг хатуу бодисууд багтахбодисууд багтах бөгөөд эдгээрийг галын аюултай бусад бүлгийн бодисуудаас тусад нь галд тэсвэртэй материалаар хийсэн агуулахад хадгална .
3. Хүчтэй үйлчлэлтэй хорт бодис / синилийн хүчил , фосген , мөнгөн ус , түүний нэгдэл , арсены нэгдэл , хлор пикрин гэх мэт / галын аюултай бусад бүх бүлгийн бодисуудаас тусад нь галд тэсвэртэй материалаар хийсэн агуулахад хадгална . Бусад шатамхай бодист дөл авалцах нөлөө үзүүлдэг бром , хүчтэй азотын ба хүхрийн хүчил , перманганы хүчлийн давсууд , хромын ангидрид зэргийг галын аюултай бусад бүх төрлийн нэгдлүүдээс тусгаарлан хадгална . Мөн хялбар шатагч бодис , ургамлын гаралтай мяндас утас , модны нүүрс хөвөн зэргийг галын аюултай бусад бүлгийн бодисуудаас тусад нь хадгална . Мөн шатах , тэсрэх аюултай аммиак , ацетилен , бутан , бутилен , устөрөгч , метан пропан , хүхэрт устөрөгч зэргийг ямар ч галын аюултай бусад төрлийн бодистой хамт хадгалахгүй . Химийн лабораторид өргөн хэрэглэгддэг , хамт хадгалж болохгүй бодисиудыг хүснэгтээр үзүүлэв .
Хамт нэг дор хадгалахыг хориглодог бодисууд
Бодисын нэр
Түүнтэй хамт нэг дор хадгалж болохгүй бодис
1
Перманганат кали
Глицерин , этиленгликоль ,бензальдегид , хүхрийн хүчил
2
Устөрөгчийн хэт исэл
Хром , төмөр , төрөл бүрийн металл , итэдгээрийн давс , спирт ,ацетон , органик бодис , аналин , нитрометан , гал авалцдаг бүх шингэн ба шатамхай бодис
3
Аммиак
Мөнгөн ус , гипохлорид кальци , иод , бром фторт устөрөгчийн хүчил
4
Мөнгөн ус
Ацетилен , аммиак
5
Натри
Дөрвөн хлорт нүүрстөрөгч , нүүрс хүчилийн хий , ус
6
Нүүрсустөрөгч бутан , пропан , бензол , хялбар дэгдэмхий уусгагчид скипидар
Фтор , хлор , бром , хромын хүчил исэлдүүлэгчид
7
Азот хүчлийн аммони
Нунтаг металл , хүчлүүд , гал авалцагч шингэнүүд , хлорын хүчилийн давсууд , нитритүүд, хүхэрт нэгдэлүүд , органик бодисууд
8
Ацетилен
Хлор , бром , зэс , фтор , мөнгө , мөнгөн ус
9
Хүхрийн хүчил
Хлор хүчлийн кали , перхлорат кали , перманганат натри , кали зэрэг хөнгөн металлын нэгдлүүд
10
Хүхэрт устөрөгч
Азотын хүчил , утаат исэлдүүлэгч хий
11
Цууны хүчил
Хромын хүчил , азотын хүчил дээд хлорын хүчил , этиленгликоль , хэт ислүүд , перманганатууд
12
Бром
Метан , этан , бутан , пропан , устөрөгч , ацетилен , аммиак , скипидар , бензол , нунтаг металлууд
13
Иод
Органик хүчлүүд , эрдэс хүчлүүд , аммиак , аммиакын ус , устөрөгч , ацетилен
14
Кали
Дөрвөн хлорт нүүрстөрөгч ,нүүрсхүчлийн хий , ус
15
Мөнгө
Ацетилен , аммиакын нэгдэл , концентрацитай азотын хүчил , хурган чихний хүчил
16
Зэс
Ацетилен , устөрөгчийн хэт исэл
17
Шүлтийн металл , нунтаг хөнгөнцагаан,магни
Дөрвөн хлорт нүүрстөрөгч , хлоржуулсан нүүрстөрөгчид , галогенүүд , нүүрсний , ангидрид
18
Хурган чихний хүчил
Мөнгөн ус , мөнгө
19
Хромын хүчил
Цууны хүчил , нафталин , гавар , глицерин , скипидар , спирт , гал авалцагч шингэнүүд
20
Аналин
Азотын хүчил , устөрөгчийн хэт исэл
21
Фтор
Бүх бодисоос тусад нь хадгална .
22
Фторт устөрөгчийн хүчил
Цууны хүчил , хромын хүчил цианит устөрөгчийн хүчил , хүхэрт устөрөгч , аналин , гал авалцагч шингэн ба хийнүүд
23
Барийн хэт исэл
Цууны ангидрид , цууны хүчил , этилийн спирт метилийн спирт суурин альдегид , хүхэрт устөрөгч , глицерин , этиленгликоль
24
Цианит устөрөгч / хүчил /
Азотын хүчил , шүлтүүд
25
Хлор
Аммиак , метан , этан , пропан , бутан , устөрөгч , скипидар , бензол , металлын нунтаг
26
Хлорын хүчлийн давсууд
Аммонийн давс , хүчлүүд , хүхэрт нэгдэл , нунтаг органик нэгдлүүд , шатамхай бодис


1 comment:

Хөгжилтэй бичлэг